LogoLogo
    • Цэцэрлэг
    • Бага анги
    • Дунд анги
    • Ахлах анги
    • Бидний тухай
    • Гарын авлага
    • Автобус үйлчилгээний журам
  • Сургалтын онцлог
Элсэлт

Сурах үе шатууд

Бага анги

Бага ангийн нэг ангид 26 хүүхдийн дүүргэлттэйгээр хичээллэх ба 1-р ангиас эхлэн Англи хэлийг эх хэлтэйгээ хослуулан суралцана. Анги удирдсан багш Монгол хэл, математик, хүн орчин хичээлүүдийг голчлон заах бол англи хэл, дүрслэх урлаг, дуу, бүжиг, биеийн тамир, кодчилол зэрэг хичээлүүдийг мэргэжлийн багш нар удирдан явуулна. Манай сургуулийн бага боловсролын хөтөлбөрийн онцлог:

  • Боловсрол, Шинжлэх ухааны яамнаас гаргасан ЕБС-ийн баяжуулсан хөтөлбөр
  • Төсөл суурьтай хичээлүүд
  • Хүүхдийн өсөх сэтгэлгээ, хандлага буюу EQ чадваруудыг хөгжүүлэх хичээлүүд
  • ШУ-ны туршилт
  • Кодчилол
  • Англи хэлний хөтөлбөр, олон улсын хэл соёлыг таниулах хичээлүүд
schoolPrograms.primarySchool.title

Дунд анги

ТомЁ сургуулийн дунд анги нь нэг ангид 26 сурагчтайгаар хичээллэнэ. Үндсэн хөтөлбөр дээр сурагчдын насны онцлогт тохирсон өөрийгөө таньж ойлгох сэтгэл зүйн сургалтууд нэмэгдэж хувь хүний өсөлтийн онцлогийг илүү анхаарна. Мөн англи хэлээс гадна гуравдагч хэл буюу Хятад болон Солонгос хэлнээс сонголтоор сурах боломжтой.

  • Боловсрол, Шинжлэх ухааны яамнаас гаргасан ЕБС-ийн баяжуулсан хөтөлбөр
  • Төсөл суурьтай хичээл
  • Хүүхдийн өсөх сэтгэлгээ, хандлага буюу EQ чадваруудыг хөгжүүлэх хичээлүүд
  • Англи хэлний хөтөлбөр
  • 3 дагч хэлээс сонгон суралцах: Хятад, Солонгос
schoolPrograms.middleSchool.title

Ахлах анги

Ахлах анги нь нэг ангид 20-22 сурагчтайгаар хичээллэх ба хүүхэд нэг бүрд туслан чиглүүлж Их дээд сургууль, ирээдүйн сургууль, карьер сонголтод дэмжлэг үзүүлэх менторшип хөтөлбөрт болон Академик англи хэлний буюу эсээ бичих, шалгалтад бэлдэх зэрэг ахисан түвшний хөтөлбөртэй.

  • Боловсрол, Шинжлэх ухааны яамнаас гаргасан ЕБС-ийн баяжуулсан хөтөлбөр
  • Байгалийн ухаан, математик зэрэг хичээлүүд ОУ-ын IB хөтөлбөрөөр Англи хэл дээр явагдана
  • Төсөл суурьтай хичээл (Байгууллагуудтай хамтарсан төсөл, сайн дурын ажил)
  • Гадаадын их сургуульд өргөдөл явуулах зөвлөгөө
  • 3 дагч хэлээс сонгон суралцах: Хятад, Солонгос
  • Менторшип хөтөлбөр
  • Мэргэжилтэй танилцах хичээл (зочин, компаниудтай тур, дадлага г.м)
  • Англи хэлний хөтөлбөр
  • 3 дагч хэлээс сонгон суралцах: Хятад, Солонгос
  • "Design thinking" хичээл
schoolPrograms.highSchool.title
min
Logo

Монгол улс

ZIP: 14001

Холбогдох утас:+976 77233399

info@tomyo.edu.mn

© Tomyo School of Ulaanbaatar

Нүүр хуудас

  • Сурах үе шатууд
  • Бидний тухай
  • Элсэлт

TomYo хуудас

  • TomYo World
  • TomYo Skills
  • TomYo KidsClub
  • TomYo Foundation

Мэдээлэл авах

grid
grid