Цэцэрлэг
ХӨТӨЛБӨРИЙН ЕРӨНХИЙ ТАНИЛЦУУЛГ
Мэргэжлийн багш, сурган хүмүүжүүлэгч • Эрүүл, тэжээллэг хоол хүнс • Хүүхэд нэг бүрт хүрсэн асаргаа, холимог насны ангийн сургалт • Хүүхдэд ээлтэй орчин
Тойргийн цаг
Ангиараа тойрч суугаад өгөгдсөн сэдвийн дагуу хүүхэд бүр өөрийн бодлоо чөлөөтэй илэрхийлж ярилцдаг. Энэхүү хөтөлбөрөөр дамжуулан талархах, асуудалд шийдэл хайх, өөрийгөө илэрхийлж багаар ярилцаж сурдаг.
Бодлын хивс
Ангийн дүрэм биелүүлээгүй, сэтгэл санаа нь тухгүй байгаа үед бодлын хивсэн дээр сууж үйлдлээ эргэцүүлэн бодох багштайгаа ярилцдаг. Мөн өөрөө тайвширч сэтгэл хөдлөлөө удирдаж, чиглүүлж сурдаг.
Төрсөн өдрийн арга хэмжээ
Сар бүр тухайн сард төрсөн хүүхдүүд хамтдаа төрсөн өдрөө тэмдэглэдэг. Бусад найзууд нь нэг хүүхдийн 5000 төгрөгт багтсан бэлэг бэлдэж ирээд найзууддаа өгдөг. Ингэснээс хүүхдүүд мөнгөний үнэ цэнэ, бусдыг баярлуулах, бэлэглэх соёлд суралцдаг.
Хөөсний баяр
Сард нэг удаа хүүхдүүд өөрсдийн ширээ, сандал, шүүгээ, ангиа багш найзуудтайгаа хамтран цэвэрлэдэг. Хөдөлмөрөөр дамжуулан цэвэр, цэгцтэй байх бусдын хөдөлмөрийн хүндлэх дадалд суралцдаг.
Байгалийн аялал
Намар, хавар бүлгээрээ байгальд аялж улирал цаг агаарын өөрчлөлтийг ажиглан хамтдаа тоглож, бүтээл хийдэг. Энэхүү аяллаар дамжуулан танин мэдэхүй, бие бялдар, нийтийн тээврээр зорчих, бие даах, хамтрах, нийгмийн харилцаанд суралцдаг.
Бид хамтдаа
Жилд нэг удаа зохион байгуулагддаг спорт, танин мэдэхүйн тэмцээн. Энэхүү тэмцээнээр дамжуулан эцэг эх, асран хамгаалагчид хоорондоо танилцах, хүүхдүүдтэйгээ хамтдаа өдрийг бүтээлчээр өнгөрүүлдэг.
- СӨБ-ЫН СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨР+ОЛОН ТАЛТ ОЮУН УХААН /BRAIN MAP/
- ТОМЁ НЭМЭЛТ ХӨТӨЛБӨР
/TOMYO PLUS/
Цэцэрлэгт элсэх
Бүлэг | Нас | Хүүхдийн тоо | Багшийн тоо |
---|---|---|---|
Бага | 2 | 25 | 2 |
Дунд | 3 | 25 | 2 |
Ахлах | 4 | 25 | 2 |
Бэлтгэл | 5 | 25 | 2 |
Цэцэрлэгийн цагийн
хуваарь
Хугацаа | Үйл ажиллагаа |
---|---|
Хичээлийн жил | 09.01-05.31 |
Хичээлийн өдөр | Даваа - Баасан |
Амралтын өдөр | Амралтын өдрүүд, Цэцэрлэгийн дотоод ажилтай өдрүүд |
Хичээлийн цаг | 07:30-17:30 |
Хүлээн авах | 07:30-09:00 |
Тарах цаг | 07:30-17:30 |
